• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих
2026 оны 03 сарын 07, Бям | 06:29 цаг
Khumuun.mn | Монголчуудын Мэдээллийн Хөтөч
  • Улс төр
    Б.Батцэцэг, Эспен Барт Эйде нар хэлэлцээ хийв

    Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ

    Н.Номтойбаяр: “ХААН” чөтгөрийн атгаг санаархал улс төрийн түүхэнд удаа дараа илэрч ирсэн

    Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална

    Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд явах зав надад алга

    Г.Занданшатар: Ноос, ноолуурын салбарыг бодлогоор дэмжинэ

  • Эдийн засаг
    Дайны нөлөөгөөр газрын тосны үнэ өсөв

    Дайны нөлөөгөөр газрын тосны үнэ өсөв

    Хөрөнгийн бирж: 2025 оны үйл ажиллагааны ашгаас ногдол ашиг хуваарилах компаниуд

    Монгол Улс “Сенчири-5” бондыг олон улсын зах зээлд амжилттай арилжааллаа

    Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж бүс нутгийн болон дэлхийн дунджаас бага байна

  • Нийгэм
    • Бүгд
    • Байр суурь
    • Цаг агаар
    ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна

    ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна

    Б.Одбаяр: 2026 онд 52 км авто зам шинээр барина

    Шалгаж буй хэргүүдийн “сүүдэр” үү, эсвэл хуулийн зөрчлийн зангилаа юу?

    ЦАГ АГААР: Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно

    ЦАГ АГААР: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасаар шуурна

    ЦАГ АГААР: Хүйтний эрч эрс чангарч, хүчтэй салхи шуургатай байна

  • Хууль
    • Бүгд
    • Гэмт хэрэг
    С.Шаарийбуу: Үнэндээ миний хүсэж байгаа зүйл бол эцсийн дүндээ ‘Уучлаарай’ гэсэн ганц үг юм

    УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавилаа

    ШҮҮХ ХУРАЛ: “Хөгжлийн банкны” гэх 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хуралдаан болж байна

    Корнеллийн их сургуулийн монгол оюутанд АНУ-ын шүүх найман жил хорих ял оноов

    “Ачит Ихт” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв

    Н.Тавинбэхийг 30 хоног, Н.Товуудоржийг 15 хоног үргэлжлүүлэн хорихоор болжээ

  • Энтертайнмент
    • Бүгд
    • Өнөөдөр
    Дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 6

    Дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 6

    Дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 5

    Дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 5

    Дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 4

    Дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 4

    BLACKPINK: Rosé BRIT Awards-аас шагнал хүртсэн анхны K-pop уран бүтээлч болов

    Дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 3

    Дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 3

    Энэ 7 хоногт Монгол Улсад

    Энэ 7 хоногт Монгол Улсад

    • Өнөөдөр
  • Гадаад мэдээ
    • Бүгд
    • Дайн
    • Технологи
    Трамп “Ираны дараа Кубын асуудлаарх бодлогоо боловсруулна” гэж мэдэгдэв

    Ойрхи Дорнод: Дайнд хэдэн хүн амиа алдаад байна вэ?

    Зэвсэг, зах зээл, сонгууль…

    Зэвсэг, зах зээл, сонгууль…

    Лавров: НАТО Ираны эсрэг дайнд татагдан орж байна

    Иран: Дайны үед Ормузын хоолойг бид хянана

    Путин: Одоо Европт хий нийлүүлэхээ зогсоож, шинэ зах зээлд төвлөрөх боломжтой

  • Спорт
    • Бүгд
    • E-спорт
    • Жүдо
    • Сагс
    • Сүмо
    • Үндэсний бөх
    Улсын харцага Э.Даш номын аянд нэгдлээ

    Улсын харцага Э.Даш номын аянд нэгдлээ

    Б.Зоригтбаатар харцага түрүүлж, С.Сүхбат заан үзүүрлэв

    СТРАНДЖА-2026: Х.Баттулга, Х.Билгүүнсайхан, Б.Буяндалай нар хүрэл медалийн төлөө тулалдана

    Өвлийн олимпын наадмын 10 онцлох агшин

    Өвлийн олимпын наадмын 10 онцлох агшин

    СТРАНДЖА-2026: ОУХМ О.Бямба-Эрдэнэ Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа

    Өвлийн Олимпын наадмын хаалтын ёслол болж, Норвеги медалийн чансаагаар тэргүүллээ

    • Холимог тулаан
    • Сүмо
  • Хандив
No Result
Бүгдийг үзэх

Нүүр Улс төр

Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ

Э. Цэцэн Нийтэлсэн Э. Цэцэн
2026-03-06
Унших хугацаа-1 мин
1
0
Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ
16
Үзсэн

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүн өнөөдөр (2026.03.05) авто болон төмөр замын зангилаан дээр орших аж үйлдвэр, газар тариалангийн томоохон бүс Дархан-Уул аймгийн Дархан хотод ажиллаж байна.

УИХ-ын дарга Н.Учрал Дархан хотын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогоо танилцуулж, орон нутгийн иргэдэд тулгамдаж буй асуудлаар нээлттэй санал солилцов.

Хөгжил бол тасралтгүй урагшлах хөдөлгөөн гэдгийг УИХ-ын дарга илтгэлийнхээ эхэнд онцлоод, эдийн засгийн өсөлт макро түвшинд ахисан харагдавч микро нэгжид буюу айл, өрхийн хэмжээнд мэдрэгдэхгүй байгааг зарим тоонуудад үндэслэн тайлбарласан юм. Тухайлбал, уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр манай улсын төсвийн орлого сүүлийн 5 жилд 3 дахин нэмэгдсэн байна.

Энэ хугацаанд төсвийн тэнцвэржүүлсэн орлого ч өсөж, 2025 оны байдлаар 30.1 их наяд төгрөгт хүрчээ. Нүүрсний экспортын хэмжээ 10 сая тонноор буурахад, улсын төсвийн орлого 730 тэрбум төгрөгөөр багасч байгаагаас харахад манай эдийн засаг уул уурхайн түүхий эдийн үнээс хэт хамааралтай байгааг УИХ-ын дарга дурдлаа.

Түүнчлэн төсвийн урсгал зардлын өсөлт, хэт тэлэлтээс үүдэн нэгдсэн бодлогын орон зай хумигдаж байгааг хүлээн зөвшөөрөх шаардлагатайг ч хэллээ. УИХ-ын дарга үргэлжлүүэн, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль, тогтоомжуудаас улбаалж, сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт 50 хувь хүртэл буурсныг сануулаад хаврын чуулганаар хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлнэ гэлээ.

“Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлого нь Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг иж бүрэн хангуулдаг эрх зүйн орчныг бүрдүүлдэг багц төлөвлөгөө юм. Эхний зам буюу эдийн засгийн чөлөөлөлтийг ажил хэрэг болгохдоо төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд нэмэгдүүлэх бодлого баримтлах аж. Энэ ажлыг банкны салбарын реформоор дамжуулан, Төв банкнаас эхлэх хэд хэдэн үндэслэл, шаардлага байгааг УИХ-ын дарга үргэлжлүүлэн тайлбарлав. Өнгөрсөн оны байдлаар Төв банкны хуримтлагдсан алдагдлын хэмжээ 7.5 их наяд төгрөгт хүрчээ.

Түүнчлэн ипотекийн зээлийн хүртээмж орон нутагт хангалтгүй байгаа төдийгүй зорилтот бүлэгтээ очихгүй байгааг шүүмжиллээ. Өнгөрсөн 2025 онд нийт 8841 зээлдэгч ипотекийн зээлд хамрагдсанаас 3217 нь орон нутгийн иргэд байжээ. УИХ-ын дарга энэ харьцааг нийслэлд 50 хувь, орон нутагт 50 хувь байх бодлогыг баримтлахаа илэрхийллээ. Мөн дотоодын зах зээлд өрсөлдөөн бий болгож, зээлийн хүүг үе шаттай бууруулах, бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхийн тулд гадаадын банк үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгээ тодотгож байв.

Эдийн засгийн чөлөөлөлтийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудаас танилцуулахдаа Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол батлагдсаныг дурдав. Шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцооноос хуримтлалд суурилсан тогтолцоо руу шилжих шаардлагатайг тодотгоод, нийгмийн даатгалын шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө УИХ-ын дарга танилцууллаа. Эдгээр ажлуудыг хэрэгжүүлэх хөрс суурийг Эрх зүйн чөлөөлөлтөөр бүрдлүүлэх аж. Энэ хүрээнд хууль хоорондын зөрчил, давхардлыг арилгах, өргөн мэдүүлсэн хуулиудад хүний эрхийг зөрчсөн зүйл, заалт байгаа эсэхийг хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээгээр илрүүлдэг болох ажлыг эхлүүлжээ.

Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд бизнесийн үйл ажиллагаа явуулахад төрийн байгууллагаас шаарддаг бичиг баримтыг цөөлж, хувийн хэвшлийнхнийг хүнд суртлаас чөлөөлөхөө мэдэгдэв. Энэ хүрээнд зөвшөөрөл хүсэх, олгох процессыг хялбаршуулж, тусгай болон энгийн зөвшөөрлийн хугацааг нь сунгаснаас гадна эрсдэлийн түвшин багатай, нэг удаагийн шинжтэй зарим төрлийн үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх зохицуулалтыг тусгажээ.

Монгол Улсын Их Хурал энэ оныг Хүүхэд эрхийн жил болгон зарлаж, хүүхэд хамгааллын үндэсний хэмжээний тогтолцоог бэхжүүлэхэд эрх зүйн шинэчлэлийг чиглүүлэхээ зарласан. Улмаар Гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн процессын хууль болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулиудыг хаврын чуулганаар хэлэлцэх аж. Дөрвөн тулгуурт чөлөөлөлтийн бодлогын гурав дахь нь ногоон хөгжлийг дэмжихэд чиглэж байна.

Манай улсын нийт эрчим хүчний 70 хувийг дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэж, 22.3 хувийг импортоор авдаг бол ердөө 7 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авдаг. Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор 3х100 санаачилгыг дэвшүүлж, Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг оны өмнө батлуулсан талаараа УИХ-ын дарга онцоллоо.

Үүнд, өрхийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих “100 мянган нарны гэр” хөтөлбөр, орон нутагт 100 МВт сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрүүдийг байгуулах, цахилгаан авто машиныг цэнэглэх иж бүрэн цогцолборыг 100 байршилд барих ажлууд багтжээ. Цаашид ногоон эдийн засаг, дэд бүтцийг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийг тэргүүн эгнээнд эрэмбэлнэ гээд ирэх жилүүдэд эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтууд урагшлах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

Илтгэлийнхээ төгсгөлд Авлигын эсрэг чөлөөлөлтийн бодлогыг танилцуулж, холбогдох эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийх ажлуудаасаа дурдав. Үүнд уул уурхайн салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэх, авлига, ашиг сонирхлын гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хөрөнгийг иргэний журмаар хураах эрх зүйн зохицуулалтуудыг төлөвлөжээ.

Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжийн жагсаалтад УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн өргөн мэдүүлсэн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төсөл багтсаныг дуулгаад, авлигын эсрэг тэмцлийг бүх шатанд биечлэн манлайлж ажиллахаа илэрхийллээ.

Иргэдийн зүгээс орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, шаардлагатай тоног, төхөөрөмжийн төсвийг нэмэгдүүлэх, Ахмадын хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотой саналуудыг дэвшүүлж байв. Түүнчлэн орон нутгийн бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих санаачилгуудын талаар өгүүлж, цалин, тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой байр сууриа илэрхийлцгээв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар албаны бусад хүмүүсийн хамт байлцав.

Сэдвүүд: Н.УчралУлс төр
Э. Цэцэн

Э. Цэцэн

Холбоотой мэдээ

Б.Батцэцэг, Эспен Барт Эйде нар хэлэлцээ хийв
Улс төр

Б.Батцэцэг, Эспен Барт Эйде нар хэлэлцээ хийв

2026-03-06
Г.Занданшатар: Ноос, ноолуурын салбарыг бодлогоор дэмжинэ
Улс төр

Г.Занданшатар: Ноос, ноолуурын салбарыг бодлогоор дэмжинэ

2026-03-04
Эпштейний хэрэг: Билл, Хиллари нар мэдүүлэг өгөхөөр бэлдэж байна
Гадаад мэдээ

Эпштейний хэрэг: Билл, Хиллари нар мэдүүлэг өгөхөөр бэлдэж байна

2026-02-26
Цааш үзэх
Next Post
Ойрхи Дорнод: Дайнд хэдэн хүн амиа алдаад байна вэ?

Ойрхи Дорнод: Дайнд хэдэн хүн амиа алдаад байна вэ?

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Би Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна Нууцлалын бодлого

  • Их үзсэн
  • Шинэ мэдээ
  • Сэтгэгдлүүд
Трамп: Би олон улсын улс төрийн тавцанд хамгийн өндөр ёс суртахуунтай хүн

2026-01-14
О.Сэцэнгоо охинд амьдрал бэлэглэе

О.Сэцэнгоо охинд амьдрал бэлэглэе

2026-02-04
Медведчук: Зеленский тэргүүтнүүд “эзнийхээ гарыг хазах” нь жинхэнэ ухаангүй хэрэг

2026-02-16
Филиппинд Монгол Улсын иргэнийг “тагнуул хийсэн” гэх хэргээр сэжиглэн баривчилжээ

Ж.Мөнхбатыг Ерөнхийлөгч “өршөөсөн” гэв үү?

2026-02-24
“CU”, “GS25”-ын ажилчдын эрх: Хөдөлмөрийн мөлжлөг үү, шударга үнэлэлт үү?

2026-02-02
МАН: “Хууччуулын эргэн ирэлт” ба шинэ даргын тооцоо

2026-02-27
Орос улс Киев, Харьков, Запорожь хотууд руу довтлов

Орос улс Киев, Харьков, Запорожь хотууд руу довтлов

2026-02-26
Хятад Украины армийг чимээгүйхэн “устгаж” байгаа юу?

Хятад Украины армийг чимээгүйхэн “устгаж” байгаа юу?

2026-02-04
Юлия Навальная: Нөхрийг минь алсан нь нотлогдсон, Путиныг шүүх хүлээж байна

2026-02-15
С.Шаарийбуу: Үнэндээ миний хүсэж байгаа зүйл бол эцсийн дүндээ ‘Уучлаарай’ гэсэн ганц үг юм

С.Шаарийбуу: Үнэндээ миний хүсэж байгаа зүйл бол эцсийн дүндээ ‘Уучлаарай’ гэсэн ганц үг юм

2026-03-06
Б.Батцэцэг, Эспен Барт Эйде нар хэлэлцээ хийв

Б.Батцэцэг, Эспен Барт Эйде нар хэлэлцээ хийв

2026-03-06
Трамп “Ираны дараа Кубын асуудлаарх бодлогоо боловсруулна” гэж мэдэгдэв

Трамп “Ираны дараа Кубын асуудлаарх бодлогоо боловсруулна” гэж мэдэгдэв

2026-03-06
Ойрхи Дорнод: Дайнд хэдэн хүн амиа алдаад байна вэ?

Ойрхи Дорнод: Дайнд хэдэн хүн амиа алдаад байна вэ?

2026-03-06
Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ

Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ

2026-03-06
Зэвсэг, зах зээл, сонгууль…

Зэвсэг, зах зээл, сонгууль…

2026-03-06
Дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 6

Дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 6

2026-03-06
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна

2026-03-06
Лавров: НАТО Ираны эсрэг дайнд татагдан орж байна

Лавров: НАТО Ираны эсрэг дайнд татагдан орж байна

2026-03-05
Н.Номтойбаяр: “ХААН” чөтгөрийн атгаг санаархал улс төрийн түүхэнд удаа дараа илэрч ирсэн

Н.Номтойбаяр: “ХААН” чөтгөрийн атгаг санаархал улс төрийн түүхэнд удаа дараа илэрч ирсэн

2026-03-05
АЙЛЧЛАЛ: Н.Учрал, В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв

АЙЛЧЛАЛ: Н.Учрал, В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв

1
Трамп: Би олон улсын улс төрийн тавцанд хамгийн өндөр ёс суртахуунтай хүн

Трамп: Би олон улсын улс төрийн тавцанд хамгийн өндөр ёс суртахуунтай хүн

0
АМНАТ 1.2 их наядаар багассан нь төсвийн алдагдалд шууд нөлөөлжээ

Зээлээс зөрчилд: ‘Грийн Энержи’ ба төрийн тендер

Уламжлалт “Дүнжингарав” хаврын морин уралдааныг сэргээн, тавдугаар сарын 1-нд зохион байгуулахаар тогтов

Ерөнхий сайд Г.Занданшатарын шууд ярилцлагын онцлох ишлэлүүд

22 настай ютүбэр өдөрт хоёр цаг ажиллаж, жилд 700,000 ам.доллар олдог нууцаа дэлгэлээ

Н.Тавинбэх, П.Товуудорж нарыг саатууллаа, одоо Б.Чойжилсүрэнг суудлаас нь буулгах уу?

АНУ Сарны гадаргуу дээр цөмийн реактор суурилуулах төсөл хэрэгжүүлнэ

Рекорд экспорт, агшсан орлого: Монголын нүүрсний салбарын парадокс

  • 2.1k Дагагчтай
  • 25 Дагагчтай

Их уншигдсан | 7 хоногоор

  • Иран: Трамп Ираны дээд удирдагчийг хөнөөснөөр ‘маш аюултай улаан шугам’-ыг давлаа

    Иран: Трамп Ираны дээд удирдагчийг хөнөөснөөр ‘маш аюултай улаан шугам’-ыг давлаа

    1 хуваалцсан
    Хуцаалцах 0 Tweet 0
  • ШҮҮХ ХУРАЛ: “Хөгжлийн банкны” гэх 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хуралдаан болж байна

    1 хуваалцсан
    Хуцаалцах 0 Tweet 0
  • Трамп: Иранчууд хэлэлцээр хийхийг хүсч байна, гэхдээ хэдийнэ оройтсон

    1 хуваалцсан
    Хуцаалцах 0 Tweet 0
  • Лавров: НАТО Ираны эсрэг дайнд татагдан орж байна

    1 хуваалцсан
    Хуцаалцах 0 Tweet 0
  • Зеленский: ОХУ, АНУ-ын төлөөлөгчидтэй хийх уулзалтыг хойшлуулж магадгүй

    1 хуваалцсан
    Хуцаалцах 0 Tweet 0

Шинэ мэдээ

С.Шаарийбуу: Үнэндээ миний хүсэж байгаа зүйл бол эцсийн дүндээ ‘Уучлаарай’ гэсэн ганц үг юм

С.Шаарийбуу: Үнэндээ миний хүсэж байгаа зүйл бол эцсийн дүндээ ‘Уучлаарай’ гэсэн ганц үг юм

2026-03-06
Б.Батцэцэг, Эспен Барт Эйде нар хэлэлцээ хийв

Б.Батцэцэг, Эспен Барт Эйде нар хэлэлцээ хийв

2026-03-06
Трамп “Ираны дараа Кубын асуудлаарх бодлогоо боловсруулна” гэж мэдэгдэв

Трамп “Ираны дараа Кубын асуудлаарх бодлогоо боловсруулна” гэж мэдэгдэв

2026-03-06
Ойрхи Дорнод: Дайнд хэдэн хүн амиа алдаад байна вэ?

Ойрхи Дорнод: Дайнд хэдэн хүн амиа алдаад байна вэ?

2026-03-06
Khumuun.mn | Монголчуудын Мэдээллийн Хөтөч

Монголчуудын мэдээллийн хөтөч

Биднийг дагаарай

Ангилал

  • E-спорт
  • Uncategorized
  • Байр суурь
  • Гадаад мэдээ
  • Гэмт хэрэг
  • Дайн
  • Жүдо
  • Нийгэм
  • Өнөөдөр
  • Редакцын сонголт
  • Сагс
  • Спорт
  • Сүмо
  • Технологи
  • Улс төр
  • Үндэсний бөх
  • Хууль
  • Цаг агаар
  • Эдийн засаг
  • Эмнэлгийн тусламж
  • Энтертайнмент
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Эрдэнэт Хүмүүн Медиа ХХК

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In