ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “НАТО одоо Ираны эсрэг дайнд татагдан орж байна” гэж мэдэгджээ. Тэрбээр пүрэв гарагт Украинтай холбоотой нөхцөл байдлыг зохицуулах асуудлаар зохион байгуулсан Элчин сайд нарын дугуй ширээний уулзалтын үеэр ийн хэлсэн байна.
Лавров “Украинд ийм зүйл болсон, одоо Ойрхи Дорнодод давтагдаж байна. НАТО Украины асуудалд удаан хугацаанд оролцож ирсэн шигээ одоо АНУ болон Израиль Ираны эсрэг эхлүүлсэн дайнд татагдан орж байна” гэж мэдэгджээ.
АНУ болон Израиль хамтран өнгөрсөн бямба гарагт Иран улсын эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэн. Tel Aviv-ийн мэдэгдсэнээр, энэ ажиллагааны зорилго нь Тегеран цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх явдал аж.
АНУ мөн Ираны тэнгисийн флот болон батлан хамгаалахын үйлдвэрлэлийг устгана гэж сүрдүүлж, тус улсын иргэдийг одоо байгаа дэглэмийг түлхэн унагаахыг уриалсан байна.
Харин үүний хариуд Иран Израилийн нутаг дэвсгэрт, мөн Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэргийн байгууламжууд руу цохилт өгч эхэлсэн билээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI













































































