Бөхчүүдийн соён гэгээрэл, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх жилийн хүрээнд Улаанбаатар хотын захын Цэцэрлэг, сургуулийн номын санг тохижуулах ажлыг бөхчүүдтэйгээ хамтран хэрэгжүүлж буй.
Энэхүү номын аянд Монгол Улсын Харцага Э.Даш нэгдэж, 10 ном хандивлалаа.
Тус аянд:
Аварга цолтон 10 буюу 10-аас дээш ном,
Арслан 9 буюу түүнээс олон,
Гарди 8-аас
Заан 7-гоос
Харцага 6-гаас,
Начин 5-аас,
Аймгийн цолтон 3-аас дээш,
Сумын цолтон нэг буюу түүнээс дээш ном хандивлах боломжтой ажээ.
Жич: Хандивлах ном нь цэцэрлэгийн хүүхдэд зориулсан буддаг ном, сургалт, утга зохиол, танин мэдэхүйн төрлийн номууд байж болох юм байна.
![]()
![]()
Бөхчүүд хандивлах номондоо гарын үсэг зурж барилдаанд оролцохдоо авч ирэхийг Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээлэв.













































































