ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Европын зах зээл дээрх хийн үнийн огцом өсөлт нийлүүлэлт буурсантай холбоогүй” гэж мэдэгдэв. Тэрбээр үүнийг дэлхийн хийн зах зээлийн ерөнхий нөхцөл байдалтай холбон тайлбарлажээ.
Путин Павел Зарубинд“Нийлүүлэлтийг хэн ч багасгаагүй, гэхдээ үнэ 700 долларт хүрч огцом өссөн байна. Яагаад вэ? Энэ нь дэлхийн зах зээлийн ерөнхий нөхцөл байдалтай холбоотой, ялангуяа газрын тосны болон хийн зах зээл дээрх ерөнхий нөхцөл байдлаас үүдэлтэй” гэж ярьжээ.
Путин: Европ дахь хийн үнийн өсөлт нь буруу бодлогын үр дүн
Оросын Ерөнхийлөгч Европын Холбооны хийн үнийн өсөлтийг “олон жилийн туршийн буруу бодлогын үр дүн” гэж тодорхойлсон байна. Тэр “Энэ бол Европын эрх баригчдын буруу бодлогын үр дүн. Тэр ч бүү хэл олон жилийн туршид ийм байсаар ирсэн” гэж дахин онцолжээ.
Европ дахь хийн үнийн өсөлт
Европын зах зээл дээрх хийн үнэ даваа гарагт огцом өсөж, 50 хувиар нэмэгдэн 1000 куб метр тутамд 590 долларт хүрсэн байна. Мягмар гарагт үнэ дээд хэмжээндээ 45 хувиар нэмэгдэж, 2023 оны хоёрдугаар сарын 2-ноос хойш анх удаа 1000 куб метр тутамд 780 доллар давжээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI













































































