Григорийн тооллын жилийн 64 дахь (өндөр жил бол 65 дэх) өдөр юм. Мөн он дуустал 301 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
- 363 – Ромын эзэн хаан Юлиан Сасанианы эзэнт гүрний халдан довтолгоог эсэргүүцэх зорилгоор Антиохын нутаг дэвсгэрт болсон тулалдаанаас 90,000 цэргээ эгүүлэн татжээ.
- 1046 – Алдарт зохиолч, түүхч Насир Хусрав Ойрхи дорнодоор хийсэн долоон жилийн аялалаа эхлүүлжээ. Энэ аялалынхаа дараа тэрээр “Сафарнама” судрыг бүтээсэн юм.
- 1496 – Алдарт аялагч, зохиолч, эрдэмтэн Жон Кабо үл мэдэгдэх газар орон нээж, улмаар тэр газраа хүүгийнхээ хамт захирах хүсэлтийг Английн хаан VII Хенрид илгээжээ.
- 1616 – Суут одон оронч Николай Коперник “Тайван ертөнцийн өөрчлөлт” номыг хориотой номын жагсаалтад оруулав. Үүнээс 73 жилийн дараа түүний номыг олон нийтэд хэвлэн тараажээ.
- 1766 – Хойд Америкийн колони Шинэ Орлеан мужийн Луйзана хотын анхны Испани амбан захирагчаар Антонио де Уллоа тодров.
- 1770 – Бостоны халдлага: Британийн армийн харуулын эсрэг Америкийн таван иргэн гал нээв. Энэ явдлаас хойш таван жилийн дараа Америкийн хувьсгалын төлөөх дайн эхэлсэн юм.
- 1824 – Англи-Бирмийн анхдугаар дайн: Британийн арми Бурма улсад дайн зарлав.
- 1836 – Зохион бүтээгч Самуэль Кольт 34 калибрийн цэнэглэдэг гар буундаа зохиогчийн эрх авчээ.
- 1860 – Сардинийн хаант улсаас тусгаар тогтнох санал асуулга Парма, Тускани, Модена, Романиа хотуудад болжээ.
- 1868 – Италийн алдарт “Ла Скала” дуурийн театрт хөгжмийн зохиолч Арриго Бойтогын “Мефистофль” дуурь анхлан тавигджээ.
- 1872 – Зохион бүтээгч Жорж Уестингхаус агаарын тоормозыг зохион бүтээж, патент авчээ.
- 1906 – Морогын бослого: АНУ-ын арми нутгийн уугуул иргэд болох Морос омгийнхний эсрэг халдлагыг эхлүүлэв.
- 1912 – Итали-Туркийн дайн: Италийн арми уг дайнд байлдааны хөлөг онгоцыг анх удаа ашиглажээ.
- 1933 – Их Хямрал: АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоор бүх банкны гүйлгээг тодорхойгүй хугацаагаар хаав.
- Адольф Гитлерын тэргүүлсэн Нацист нам Германы Райхстагын сонгуульд 43.9 хувийн санал авчээ.
- 1940 – ЗХУ-ын удирдагч Йосеф Сталин болон улстөрийн товчооны зургаан гишүүний шийдвэрээр Польшийн тэрс үзэлтэй гэгдэх 25,700 иргэн, улстөрийн хэргээр хоригдож байгаа 14,700 иргэнийг цаазлах шийд гаргав.
- 1942 – Дэлхийн хоёрдугаар дайн: Дач Ийст Ийндийс буюу одоогийн Индонези улсыг Японы арми эзлэн авав.
- 1944 – Дэлхийн хоёрдугаар дайн: Зөвлөлтийн улаан арми Украины нутагт Уман-Боттосаны цэргийн ажиллагааг эхлүүлжээ.
- 1946 – Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль АНУ-д айлчлах үеэрээ Миссури мужийн Уэстминстер коллежид илтгэл тавьжээ. Илтгэлдээ тэрээр “Төмөр хөшиг” гэх үгийг анхлан ашигласан юм.
- 1963 – Америкийн кантри урсгалын нэр хүнд бүхий одод болох Петци Клайн, Хокшоу Хоукинс, Каубой Копас нар Теннесий мужийн Камден хотод онгоцны ослоор өөд болжээ.
- 1965 – Британийн колоничлолын эсрэг зүүний үзэлтнүүдийн бослого Бахрейн улсад болов.
- 1970 – Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд 43 улс нэгдэн оржээ.
- 1974 – Ём Куппурын тулаан: Израйлийн арми Суецын сувгийн баруун эрэгт цэргийн хүчээ төвлөрүүлж эхлэв.
- 1979 – Зөвлөлийн “Венера 11”, “Венера 12” хөлөг болон Герман-Америкийн хамтарсан “Хелиос II” хиймэл дагуул гамма туяаны зөөлөн урсгалын давтамжуудыг нээн илрүүлжээ.
- 1981 – Британийн “Синклейр” судалгааны хүрээлэнгийн зохион бүтээсэн гэрт байрлуулах боломжтой анхны компьютер болох ZX81 загварыг худалдаанд гаргаж дэлхий даяар 1.5 сая хувь борлогдсон байна.
- 1982 – Зөвлөлийн “Венера 14” хөлөг Сугар гараг дээр газарджээ.
- 1984 – Британийн зургаан мянган уурхайчин ажил хаялт зарлав.
- 2012 – Мадагаскар улсад Ирина нэрт хар салхины 75 хүн амиа алджээ.
- 2021 – Ромын пап Френцис Ирак улсад түүхэн айлчлал хийв.
- Сомали улсын нийслэл Могадишу хотод амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 20 хүн амиа алдан, 30 хүн гэмтэж, бэртжээ.
Мэндэлсэн алдартнууд
- 1133 – Английн хаан II Хенри (1189 онд нас барсан)
- 1324 – Шотландын хаан II Девид (1371 онд нас барсан)
- 1326 – Унгарын хаан I Луйз (1382 онд нас барсан)
- 1696 – Италийн уран зураач Жиованни Баттиста Тиеполо (1770 онд нас барсан)
- 1834 – Люксембургын зургаа дахь Ерөнхий сайд Феликс де Блошаусен (1915 онд нас барсан)
- 1871 – Оросын эдийн засагч, философич Роза Люксембург (1919 онд нас барсан)
- 1898 – БНХАУ-ын төрийн зөвлөлийн анхны Ерөнхий сайд Жоу Энлай (1976 онд нас барсан)
- 1908 – Алтан Бөмбөрцөг болон Оскарын шагналт Английн найруулагч, жүжигчин Сир Рекс Харрисон (1990 онд нас барсан)
- 1910 – “Ниссан Фүүдс” компанийг үндэслэгч Андо Момофүкү (2007 онд нас барсан)
- 1912 – Шинэ Зеландын 28 дахь Ерөнхий сайд Жек Маршалл (1988 онд нас барсан)
- 1934 – Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Даниел Канеман
- 1936 – Зимбабве улсын анхны Ерөнхийлөгч Канаан Банана (2003 онд нас барсан)
- 1937 – Нигерийн тав дахь Ерөнхийлөгч Олусенжун Обасанжо
- 1938 – Америкийн нэрт биологич Линн Маргулис (2011 онд нас барсан)
- 1942 – Испанийн Ерөнхий сайд Фелипе Гонзалез
- 1958 – Алдарт “Бий Жийс” хамтлагийн гишүүн Энди Гибб (1988 онд нас барсан)
- 1959 – Арменийн найм дахь Ерөнхий сайд Вазген Саргсян (1999 онд нас барсан)
- 1968 – Унгарын долоо дахь Ерөнхий сайд Гордон Бажнай
- 1984 – Францын хөлбөмбөгч Жуйламме Хоарау
- 1990 – Английн хөлбөмбөгч Денни Дринкуотер
- 1991 – Аргентин улсын хөлбөмбөгч Рамиро Фунес Мори
Эх сурвалж: WIKIPEDIA












































































