УИХ-ын гишүүн П.Сайнзоригт мөн хилийн хориг тавьсан байна. Дүүргийн Эрүү, иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд П.Сайнзориг, Х.Тайван нарыг яллагдагчаар татаж, Х.Тайванд хилийн хориг тавьсан.
Уг асуудлаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Худал мэдээлэл зохион байгуулалттай их цацаж байна. Залуучууд дарвиад л асуудал үүсгэлээ дээ. За яахав дээ гэж бодож байтал зохион байгуулалттай гүтгэлэг яваад байх юм” хэмээн тайлбар хийж байв.
Сануулахад, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нар зодолдож, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй.
Улмаар өнгөрсөн хоёрдугаар сарын 26-ны өдөр Дүүргийн Эрүү, иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс П.Сайнзориг, Х.Тайван нарыг яллагдагчаар татаж, Х.Тайванд хилийн хориг тавьсан билээ.












































































