Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 2025 оны үйл ажиллагааны ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгох тухай мэдээллийг хүргэж байна.
“АРИГ ГАЛ” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5, 46.8 дугаар зүйл, компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 01.26 тоот тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани 2025 оны үйл ажиллагааны цэвэр ашгийн 13.1 хувиар буюу 423,664.4 (Дөрвөн зуун хорин гурван сая зургаан зуун жаран зургаан мянга дөрвөн зуун) нэгж хувьцаанд 125 (Нэг зуун хорин тав) төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилна.
Ногдол ашгийг 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилахаа мэдэгдлээ.
“ИНВЕСКОР ББСБ” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.6.21, 13.7 дугаар заалт болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн № 26/08, № 26/09 тогтоолуудын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас энгийн хувьцаа эзэмшигчдэд 8,701,402,980 (Найман тэрбум долоон зуун нэг сая дөрвөн зуун хоёр мянга есөн зуун ная) төгрөгийг, нэгж хувьцаанд 114.9 (Нэг зуун арван дөрөв аравны есөн төгрөг), давуу эрхийн хувьцаа эзэмшигчдэд 2,040,000,000 (Хоёр тэрбум дөчин сая) төгрөгийг, нэгж хувьцаанд 850 (Найман зуун тавь) төгрөгөөр тооцож тус тус хуваарилна.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн давуу эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилахаар болсон байна.
“ХААН БАНК” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.1, 46.5 дахь хэсэг, банкны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.13, 9.14 дүгээр заалт болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №05 тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани 2025 оны үйл ажиллагааны татварын дараах цэвэр ашиг болох 694,847,217,071.08 (Зургаан зуун ерэн дөрвөн тэрбум найман зуун дөчин долоон сая хоёр зуун арван долоон мянга далан нэгэн төгрөг найман мөнгө) төгрөгийн 58.8921 хувь буюу, 409,210,372,000 (Дөрвөн зуун есөн тэрбум хоёр зуун арван сая гурван зуун далан хоёр мянган) төгрөгийг нэгж хувьцаанд 214.00 (Хоёр зуун арван дөрөв) төгрөгөөр тооцож хуваарилна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон, ногдол ашгийг эрх бүхий зохицуулагч байгууллагын зохих зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болсон байна.
“АЙТҮҮЛС” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.1, 46.2, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт болон компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.27, 7.31 дүгээр заалт болон, бусад холбогдох журам, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн № 26/002 тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани 2025 оны үйл ажиллагааны цэвэр ашгийн 18.55 хувь буюу 137,808,496 төгрөгийг, нэгж хувьцаанд 4 (дөрөв) төгрөгөөр тооцож хуваарилна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилахаар болсон байна.
“МОНОС ХҮНС” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.1, 46.2, 46.5 дахь заалт 47 дугаар зүйлийн 47.1, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт, компанийн дүрмийн 11 дүгээр зүйл 11.5, 11.6 дахь заалт болон Санхүүгийн зохицуулах хорооны 28 тоот тогтоол болон холбогдох бусад шийдвэрүүдийг үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №26/01 тогтоолоор ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани нь 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан цэвэр ашгаас 1,839,826,926 (Нэг тэрбум найман зуун гучин есөн сая найман зуун хорин зургаан мянга есөн зуун хорин зургаа) төгрөгийг, нэгж хувьцаанд 4.5 (дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, олон нийт буюу 30 хувийн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, 70 хувийн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөрт багтаан хуваарилахаар болсон байна.
“ДАРХАН НЭХИЙ” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.8.1, 8.8.3 дахь заалтууд, компанийн “Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 26/10 тогтоолоор ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани нь 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд хуваарилах ногдол ашгийн хэмжээг нэгж хувьцаанд 0,226 төгрөг буюу нийт 250,000,000 (Хоёр зуун тавин сая) төгрөг байхаар тогтоожээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хуваарилахаар болсон байна.
“ТЕХНИК ИМПОРТ” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 47 дугаар зүйлийн 47.1, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт, компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн холбогдох хэсгүүд, “Төлөөлөн Удирдах Зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ын 2 дугаар зүйлийн 2.7.10 дахь заалт болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 01 тогтоолоор ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани нэгж хувьцаанд 1000 (нэг мянга) төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг компани дээр, жижиг хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хуваарилахаар болсон байна.
“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт, компанийн дүрмийн 23 дугаар зүйл, “Төлөөлөн Удирдах Зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ын 2 дугаар зүйлийн 2.8.7 дахь заалт болон “Ногдол ашгийн бодлого”-ыг тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 01/01 тогтоолоор ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нийт эргэлтэд гарсан 184,889,160 ширхэг энгийн хувьцаанд нийт 9,244,458,000.00 (Есөн тэрбум хоёр зуун дөчин дөрвөн сая дөрвөн зуун тавин найман мянга) төгрөгийг нэгж хувьцаанд 50 (тавь) төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилахаар болсон байна.
“АРД КРЕДИТ ББСБ” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.1, 46.2 дахь заалт, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт, компанийн Ногдол ашгийн бодлогын 2 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалт Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн № 2026/5 тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан цэвэр ашгийн 25 хувь буюу нийт 1,106,560,000 (Нэг тэрбум нэг зуун зургаан сая таван зуун жаран мянга) төгрөгийг нэгж хувьцаанд 3.04 (гурван төгрөг дөрвөн мөнгө) төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон, ногдол ашгийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилахаар болсон байна.
“БИДИСЕК ҮЦК” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.5 дахь заалт, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн № 03/26 тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани 2025 оны жилийн эцсийн санхүүгийн үр дүнг харгалзан нийт 1,941,236,280.48 төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 141.75 (нэг зуун дөчин нэгэн төгрөг далан таван мөнгө) төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилахаар болсон байна.
“ТАНДЭМ ИНВЕСТ ББСБ” ХК Компанийн тухай хуулийн 46, 47 дугаар зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт, компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.12.10 дахь заалт болон ногдол ашгийн журмын 2.3 дахь заалтыг үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 01 тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани 2025 оны үйл ажиллагааны цэвэр ашиг болох 4,617,347,556.16 төгрөгөөс хувьцаа эзэмшигчдэд 2,600,000,000 төгрөгийн ногдол ашгийг нэгж хувьцаанд 1.30 (нэг төгрөг 30 мөнгө) төгрөгөөр тооцож хуваарилна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашиг хуваарилах сүүлийн өдрийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тогтоосон байна.













































































