Ираны аятолла Али Хаменейн хүү Моджтаба Хаменейг тус улсын шинэ дээд удирдагчаар сонгосон талаар DW агентлагийн эх сурвалж мэдээллэв. Энэ шийдвэрийг 88 хүний бүрэлдэхүүнтэй дээд шиит сүмийн зөвлөл гаргасан байна.
Одоогийн байдлаар Ираны албан ёсны байгууллагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ мэдээг баталгаажуулаагүй байгаа аж. DW‑ийн эх сурвалжийн мэдээллэснээр, Моджтаба Хаменейг сонгох шийдвэрийг Ислaмын хувьсгалын гвардын (КСИР) шахалтаар гаргажээ.
Али Хаменей нас барснаас хойш Ираныг түр хугацаанд гурван хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл удирдаж буй бөгөөд үүнд: Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, шүүх эрх мэдлийн тэргүүн Голяма Хосейн Мохсени-Эджеи, Үндсэн хууль сахиулах зөвлөлийн гишүүн аятолла Алиреза Арафи нар багтжээ.
Шинэ дээд удирдагчийг томилох тухай
Аятолла Али Хаменей Ираныг 1989 оноос хойш удирдаж ирсэн бөгөөд тэрбээр Израиль болон АНУ-ын Иран руу хийсэн цэргийн ажиллагааны үеэр нас барсан.
Ираны дээд удирдагч насан туршдаа ажиллах эрхтэй бөгөөд түүнийг Шинжээчдийн зөвлөл гэгддэг 88 хүний бүрэлдэхүүнтэй байгууллага томилдог. Тус зөвлөл нь Ираны иргэдийн санал асуулгаар 8 жил тутамд сонгогддог. Сүүлд 2024 онд сонгууль болжээ.
АНУ ба Израилийн Иранд хийсэн цэргийн ажиллагаа
2026 оны хоёрдугаар сарын 28‑нд Израиль, АНУ хамтран Ираны эсрэг цохилт өгч эхэлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийг устгах зорилгоор энэ ажиллагааг эхлүүлснээ мэдэгдэж, Ираны армийг зэвсгээ хаяж бууж өгөхийг, иргэдэд “өөрийн хувь заяаг өөрсдөө шийдэх”-ийг уриалсан.
Иран улсын албан ёсны мэдээллээр гуравдугаар сарын 3-ны байдлаар 787 хүн амь үрэгджээ. Иран нь хариу үйлдлээр Израиль болон Персийн булангийн хэд хэдэн улс руу цохилт өгч, тэнд ч хүний амь үрэгдсэн тохиолдлууд гарсан байна. Тегераны үзэж буйгаар, тэд арабын орнуудтай тэмцэж буй бус, тус бүс нутгийн АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгч байгаа аж.
Эх сурвалж: DW












































































