Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 2025 оны үйл ажиллагааны ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгох тухай мэдээллийг цувралаар хүргэж байна.
“ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.8.10, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар ТУЗ2026-03/01 тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани 2025 оны үйл ажиллагааны цэвэр ашиг болон хуримтлагдсан ашгаас нийт 279,749,360 (Хоёр зуун далан есөн сая долоон зуун дөчин есөн мянга гурван зуун жар) төгрөгийг, нэгж хувьцаанд 4280 (Дөрвөн мянга хоёр зуун ная) төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилах аж.
Ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилахаа мэдэгдэв.
“ЭРДЭНЭТ СУВАРГА” ХК Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйл, 80.5 дахь заалт, компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар 02/02 тоот тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани 2025 оны үйл ажиллагааны ашгаас нэгж хувьцаанд 5 (Тав) төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилах нь. Ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2026 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөр тогтоожээ.
“БАЯН ТЭЭГ” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.1 дэх заалт, компанийн дүрмийн 7.3.13 дахь заалт болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Дугаар 1 тоот тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани 2025 оны ашгаас нэгж хувьцаанд 3960 (Гурван мянга есөн зуун жар) төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилах аж.
Ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дараах өдөр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилахаа мэдэгдэв.
“МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.12, компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.14.10, компанийн ногдол ашгийн бодлогын холбогдох заалт болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн № 26/ТУЗ/16 тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 23.6 хувь буюу 2,269,152,832.60 (Хоёр тэрбум хоёр зуун жаран есөн сая нэг зуун тавин хоёр мянга найман зуун гучин хоёр төгрөг жаран мөнгө) төгрөгийг нэгж хувьцаанд 5.80 (Таван төгрөг наян мөнгө) төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилах ажээ.
Ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилахаа мэдэгдэв.
“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.1, 46.2, 46.4, 47 дугаар зүйлийн 47.1, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт болон компанийн дүрмийн 6 дугаар бүлгийн 6.2.6.12 дахь заалт, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн № 02 тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани 2025 оны жилийн эцсийн цэвэр ашиг болох 147,443,973.91 (Нэг зуун дөчин долоон сая дөрвөн зуун дөчин гурван мянга есөн зуун далан гурван төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөгөөс нэгж хувьцаанд 2.61 (Хоёр төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөгөөр тооцож 147,248,370 төгрөгийн ногдол ашиг хуваарилах нь.
Компанийн нийт гаргасан хувьцааны үндсэн 70 хувийн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг компаниас, олон нийтэд нээлттэй 30 хувийн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилахаар болсон байна.
“БОДЬ ДААТГАЛ” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэг, компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.12.12 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн № 26/07 тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болжээ.
Тус компани 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 1,356,798,385.80 (Нэг тэрбум гурван зуун тавин зургаан сая долоон зуун ерэн найман мянга гурван зуун наян таван төгрөг наян мөнгө) төгрөгийг нэгж хувьцаанд 5.85 (таван төгрөг наян таван мөнгө) төгрөгөөр тооцож хуваарилах юм байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр, ногдол ашгийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилахаар болжээ.
“БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн № 01 тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 330 (Гурван зуун гуч) төгрөгөөр тооцож хуваарилах аж.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр, ногдол ашгийг 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөр тогтоон, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилахаар болсон байна.
“ХОРИН ХОЁРДУГААР БААЗ” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.5 дахь заалт, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн № 26/01 тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 498,419,960 (Дөрвөн зуун ерэн найман сая дөрвөн зуун арван есөн мянга есөн зуун жаран) төгрөгийг, нэгж хувьцаанд 188 (Нэг зуун наян найм) төгрөгөөр тооцож хуваарилах нь.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилахаар болсон байна.
“ХАСБАНК” ХК НЬ Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.1, 46.5 дахь хэсэг болон “ХасБанк” ХК-ийн дүрмийн 8.6 дахь заалт болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн № R-2026-02 тогтоолын дагуу дараах шийдвэрийг гаргасан байна.
Банк нь аудитын байгууллагаар баталгаажуулсан 2025 оны хагас жилийн тайланд үндэслэн эхний хагас жилийн ногдол ашигт 18.00 (Арван найм) төгрөг хуваарилж байсан бол Монгол банкнаас зөвшөөрч, хувьцаа эзэмшигчдийн хурал эцэслэн баталсан тохиолдолд 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн үр дүнгээс шалтгаалж, жилийн эцсийн ногдол ашигт нэгж хувьцаанд 30.00 (Гуч) төгрөгөөр тооцож хуваарилахыг дэмжжээ.
Хувьцаа эзэмшигчид жилийн эцсийн ногдол ашиг хуваарилахаар баталсан тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг жилийн эцсийн ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр байхаар тогтоосон байна.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ












































































