Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 2025 оны үйл ажиллагааны ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгох тухай мэдээллийг хүргэж байна.
“ГАЗАР ШИМ” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийн 47.1, компанийн дүрмийн 7.31.16 дахь заалт болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн № 001/001/H01/20260205-001 тоот тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болжээ.
Тус компани 2025 оны жилийн эцсийн үйл ажиллагааны ашгаас нийт 2,983,301,885 (Хоёр тэрбум есөн зуун наян гурван сая гурван зуун нэг мянга найман зуун наян тав) төгрөгийг, нэгж хувьцаанд 2.49 (Хоёр төгрөг дөчин ес) төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилах аж.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдөр буюу 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилахаа мэдэгдэв.
“ТАЛЫН ГАЛ” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №1 тоот тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна. Тус компани 2025 оны жилийн эцсийн үйл ажиллагааны ашгаас нэгж хувьцаанд 50 (Тавь) төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилах аж.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөр тасалбар болгон, ногдол ашгийг 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилахаа мэдэгдэв.
“МОНГОЛ АЛТ” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.5, 46.6 дахь заалт, компанийн дүрмийн 22.1 дэх заалт болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №01 тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани 2025 оны үйл ажиллагааны ашгаас нэгж хувьцаанд 500 (Таван зуу) төгрөгөөр тооцож, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилах аж.
“ЖЕНКО ТУР БЮРО” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.5 дахь заалт, компанийн дүрмийн 2.9, 3.8 дахь заалтууд болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар А/05 тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг үндэслэн, үйл ажиллагааны цэвэр ашгаас нийт 1,000,000,000 (Нэг тэрбум) төгрөгийг, нэгж хувьцаанд 12.5 (Арван хоёр төгрөг таван мөнгө) төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилна.
Ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилахаа мэдэгдэв.
“МАХ ИМПЕКС” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.1 дэх заалт, компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №5 тоот тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн дүгнэлт, хэтийн төлөвийг харгалзан нэгж хувьцаанд 100 (Зуу) төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилах юм байна.
Ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2026 оны 08 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилах нь.
“ХӨВСГӨЛ ХҮНС” Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн татварын дараах цэвэр ашгаас 7,914,600 (Долоон сая есөн зуун арван дөрвөн мянга зургаан зуу) төгрөгийг нэгж хувьцаанд 30 (Гуч) төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилах аж.
Ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2026 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилахаа мэдэгдэв.
“УЛААНБААТАР ХИВС” ХК Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйл, компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар 06/2026 тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани 2025 оны үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүнг харгалзан компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 2000 (Хоёр мянга) төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилах аж.
Ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2026 оны 6 дугаар сард багтаан “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилахаар болсон байна.
“ТАЛЫН ГАЛ” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №1 тоот тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болжээ.
Тус компани 2025 оны жилийн эцсийн үйл ажиллагааны ашгаас нэгж хувьцаанд 50 (Тавь) төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилах юм байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөр тасалбар болгон, ногдол ашгийг 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилахаа мэдэгдэв.
“ТЭЭВЭР ДАРХАН” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.5 дахь заалт, компанийн дүрмийн 21.1, 21.5 дахь заалтууд болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №1 тоот тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани 2025 оны үйл ажиллагааны ашгаас нэгж хувьцаанд 500 (Таван зуу) төгрөгөөр тооцож, ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилах нь.
“ЖЕНКО ТУР БЮРО” ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.5 дахь заалт, компанийн дүрмийн 2.9, 3.8 дахь заалтууд болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар А/05 тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Тус компани 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг үндэслэн, үйл ажиллагааны цэвэр ашгаас нийт 1,000,000,000 (Нэг тэрбум) төгрөгийг, нэгж хувьцаанд 12.5 (Арван хоёр төгрөг таван мөнгө) төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилах аж.
Ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилах юм байна.
Үргэлжлэл бий…












































































