Григорийн тооллын жилийн 52 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 313 өдөр (өндөр жил бол 314 өдөр) үлдэж байна.
Онцлох үйл явдал
- 1437 – Шотландын хаан I Жеймс халдлагад өртөн амиа алдав.
- 1440 – Пруссийн хаант улс байгуулагдав.
- 1613 – Оросын үндэсний ассемблей хаан ширээнд I Михайлийг суулгаснаар Хаант Орос улсад Романовын угсааны хаанчлал эхлэжээ.
- 1784 – Оросын II Екатерина хатан хааны зарлигаар Крым дахь боомт цайзыг Севастополь гэдэг нэртэй болсон.
- 1808 – Швед Финландад дайн зарласнаар Финландын дайн эхлэв. Уг дайнд Шведүүд ялагдал хүлээж, газар нутгийн зүүн хэсгийн талыг Финландад буюу Оросод алдсан юм.
- 1842 – Америкийн зохион бүтээгч Жон Грийнау оёдлын машины анхны патентыг авчээ.
- 1848 – Карл Маркс болон Фридрих Энгельс нар алдарт “Коммунист намын тунхаг” номоо хэвлүүлэв.
- 1878 – АНУ-ын Коннектикут мужийн Нью Хавен хотод телефон холбооны компани анх удаагаа байгуулагджээ.
- 1885 – Вашингтон хотод Жорж Вашингтонд хөшөө босгосон.
- 1916 – Дэлхийн нэгдүгээр дайн: Франц улсад Вердугийн тулаан эхэлжээ.
- 1918 – “Каролина тоть” шувууны хамгийн сүүлийн төрөл нас баржээ.
- 1919 – Германы социалист үзэлт Курт Айснер халдлагад өртөн амиа алдав. Тэрээр Бүгд найрамдах социалист Бавари улсыг байгуулах суртал ухуулга хийж байжээ.
- 1921 – Ираны Тегран хотод Реза Шахын зохион байгуулсан бослого амжилттай болов.
- 1925 – Алдарт “Нью Йоркер” сэтгүүл анхны дугаараа эрхлэн гаргав.
- 1937 – Үндэстнүүдийн лиг Испанийн иргэний дайнд гадны иргэдийг “сайн дураар” гэх нэрээр татан оролцуулахыг хоригложээ.
- 1945 – Дэлхийн хоёрдугаар дайн: Иво Жимагийн тулааны үеэр хүчтэй далайн шуурга болж АНУ-ын нэг хөлөг бүрэн сүйрч, бас нэг хөлөг их хохирол амсчээ.
- 1948 – Америкийн автомашины хамгийн том уралдаан болох “НАСКАР” зохиогдож, уидрлагын бүрэлдэхүүнтэй болжээ.
- 1952 – Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиль бүх иргэдийг иргэний үнэмлэхтэй болгох шийдвэр гаргав.
- Зүүн Пакистан буюу одоогийн Бангладеш улсын Дака хотод “Бенгал хэлний хөдөлгөөн” байгуулагджээ.
- 1965 – Өнгөт арьстануудын эрхийн төлөө тэмцэгч “Малкольм Икс” Нью-Йорк хотын Абудон танхимд буудуулан амиа алджээ.
- 1972 – Америк-Хятадын харилцааг шинэ тавцанд гаргах зорилгоор АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.
- ЗХУ нисэгчгүй “Луна 20” хөлгийг саран дээр амжилттай газардуулав.
- 1975 – Уотергейтын дуулиан: АНУ-ын ерөнхий прокурор асан Жон Н.Митчель, Цагаан ордоны ажилтан Х.Р.Халдеман, Жон Эрлихман нарыг шоронд хорихоор болжээ.
- 1995 – Канадын Саскатчеван мужийн Лидер тосгонд нисгэгч Стив Фоссетт агаарын бөмбөлөгтэй газарджээ. Ингэснээр тэрээр Номхон далайг агаарын бөмбөлөгтэй туулсан анхны хүн болсон юм.
- Эстонид Хэлний тухай хууль баталсан.
- 2013 – Энэтхэгийн Хидерабад хотод цуврал дэлбэрэлт болсоны улмаас 17 хүн амиа алдаж, 119 хүн шархаджээ.
Энэ өдөр төрөгсөд
- 1397 – Португалийн хатан хаан Изабелла (1471 онд нас барсан).
- 1559 – Зүрчин (хожмын Манж) баатар, Хятадын эзэн хаан Нурхачи (1626 онд нас барсан).
- 1728 – Оросын III Пётр эзэн хаан (1762 онд нас барсан).
- 1794 – Мексикийн найм дахь Ерөнхийлөгч Антонио Лопез де Санта Анна (1876 онд нас барсан)
- 1840 – Османы эзэнт гүрний султан V Мурад (1904 онд нас барсан)
- 1895 – Нобелийн шагналт Данийн биохимич Хенрик Дам (1976 онд нас барсан)
- 1924 – Зимбабве улсын хоёр дахь Ерөнхийлөгч Роберт Мугабе (2019 онд нас барсан).
- 1927 – Алдарт “Гивенши” брендийг үндэслэгч Юбер де Гивенши
- 1933 – Америкийн алдарт дуучин Нина Симон (2003 онд нас барсан)
- 1937 – Норвегийн хаан V Харальд
- 1943 – Алдарт “Дриймуоркс” кино студийг үндэслэгч Девид Геффэн
- 1946 – “Харри Поттер” киноны профессор Снейпийн дүрээр алдаршсан “БАФТА”, “Алтан Бөмбөрцөг”-ийн шагналт жүжигчин Алан Рикман (2016 онд нас барсан)
- 1960 – Болгарийн Ерөнхий сайд Пламен Орешарски
- 1967 – Америкийн ойрын зайн гүйгч Лерой Баррелл
- 1975 – Олимпын мөнгө, хүрэл медальт, Дэлхийн аварга Австралийн усанд сэлэгч Скотт Миллер
- 1979 – “Сүнстэй ярилцагч” цуврал болон “Токсидо” киноны од, жүижигчин Женнифер Лов Хьют
- 1980 он – Монголын дуучин, УИХ-ын гишүүн асан Самандын Жавхлан
- Бутаны тав дахь хаан Жигмэдгэсэрнамжил Ванчиг
- 1984 – Германы хөлбөмбөгч Девид Одонкор
- 1985 – Грекийн хөлбөмбөгч Гиоргиос Самарас
- 1991 – Алжирийн хөлбөмбөгч Рияад Марез
Эх сурвалж: WIKIPEDIA












































































