Григорийн тооллын жилийн 51 дэх өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 314 өдөр (өндөр жил бол 315 өдөр) үлдэж байна.
Онцлох үйл явдал
- 1547 – Вестминстер ордонд Английн хаан VI Эдуард хаан ширээнд суух ёслол болов.
- 1685 – Францын колоничлогч Рене-Роберт Кавелье Сейнт Луйс болон Матагордагийн хошууг байгуулжээ.
- 1792 – АНУ-д шуудангийн үйлчилгээний тухай хууль батлагдаж улмаар АНУ-ын шуудангийн хороог байгуулав.
- 1810 – Напалеоны эсрэг жагсаал цуглааныг өдөөн турхирсан хэргээр Андреа Хоферийг цаазаар авчээ.
- 1816 – Алдарт хөгжмийн зохиолч Россинигийн “Севилийн үсчин” дуурь Ром хотын тайзнаа анхлан тавигдав.
- 1846 – Польшийн эрх чөлөөний төлөөх Краковын бослого дэгдэв.
- 1865 – Уругвайн Ерөнхийлөгч Томас Виллальба босогчдын удирдагч Венансио Флорес нар энхийн гэрээнд гарын үсэг зурснаар Уругвайн дайн эцэс болжээ.
- 1872 – АНУ-ын Нью-Йорк хотод “Метрополитан урлагийн музей” үүдээ нээв.
- 1877 – Оросын нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковсгийн “Хунт нуур” бүжгэн жүжиг “Большой театр”-ын тайзнаа олны хүртээл болов.
- 1914 – Монгол Улсын түүхэнд анх удаа “дээд”, “доод” хурал байгуулагдаж, парламентын хоёр танхим бий болжээ.
- 1931 – АНУ-ын Конгресс Калифорни мужийн Сан Франциско-Оклендийг холбосон гүүр барих шийдвэр гаргажээ.
- 1933 – АНУ-ын үндсэн хуулийн 21 дэх нэмэлт өөрчлөлтөөр “хуурай хууль”-ийн хэрэгжилтийг зогсоов.
- Адольф Гитлер Германы томоохон компанийн эздүүдтэй нууц уулзалт зохион байгуулж, удахгүй болох сонгуульд Нацист намд шаардлагатай хөрөнгө босгох ажиллагааг эхлүүлжээ.
- 1935 – Антарктид тивд хүрсэн анхны эмэгтэйгээр Каролин Миккелсэн тодорчээ.
- 1943 – АНУ-ын Дайны асуудал хариуцсан яам кино уран бүтээлд хяналт тавих тусгай товчоо байгуулав.
- 1944 – Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын нисэх хүчин Германы томоохон аж үйлдвэрийн төвүүдийг бөмбөгдөж эхлэв.
- 1962 – Меркури хөтөлбөр: Дэлхийн тойрог замд гарсан Америкийн анхны хүнээр Жон Гленн гэх сансрын нисэгч тодров. Тэрээр “Френдшип 7” хөлгөөр тойрог замд гарч 4 цаг 55 минутын туршид дэлхийн тойрог замд байжээ.
- 1986 – ЗХУ сансар судлалын “Мир” хөлгийг хөөргөв. Уг хөлөг 15 жилийн турш задгай сансарт ажилласан билээ.
- 1988 – Нагорно-Карабахын ард иргэдийн дунд Автономит эрхтэй болох эсэх асуудлаар санал хураалт явуулж, олонхын санал авчээ. Үүнээс хойш Нагорно-Карабахын дайн эхэлсэн түүхтэй.
- 1991 – Албанийн нийслэл Тирана хотод байрлах удирдагч Энвер Хожагийн хөшөөг жагсагчид буулгав.
- 1998 – Америкийн уран гулгагч Тара Липински Наганогийн өвлийн олимпын уран гулгалтын төрөлд түрүүлсэн хамгийн залуу тамирчин болжээ.
- 2014 – Украйны нийслэл Киев хотод европын холбоонд элсэхийг эсэргүүцсэн жагсаалын оролцогчдыг мэргэн буучид устгав.
- 2015 – Швейцарийн Рафц тосгонд хоёр галт тэрэг мөргөлдөж, 49 хүн амиа алдсан хэрэг гарав. Уг үйл явдалтай холбоотойгоор Швейцарийн холбооны төмөр зам компани хэд, хэдэн үйлчилгээгээ түр зогсоожээ.
Мэндэлсэн алдартнууд
- 1867 – Английн гүнж Луйз (1931 онд нас барсан)
- 1899 – Америкийн саятан, төмөр замын магнат Корнелиус Вандербилт Уитни (1992 онд нас барсан)
- 1901 – Египетийн анхны Ерөнхийлөгч Мухаммад Нагуйб (1984 онд нас барсан)
- 1904 – ЗХУ-ын найм дахь Ерөнхий сайд Алексей Косыгин (1980 онд нас барсан)
- 1923 – Гуяана улсын хоёр дахь Ерөнхийлөгч Форбес Бөрнхем (1985 онд нас барсан)
- 1925 – Японы мэргэжлийн сүмо бөхийн 44 дэх их аварга Киётака Точинишики (1990 онд нас барсан)
- 1927 – Оскарын шагналт нэрт жүжигчин, дипломатч Сир Сипней Пойтер
- 1937 – Нобелийн шагналт Германы биохимич Роберт Хюбер
- 1947 – Английн хөлбөмбөгч Петер Осгүүд (2006 онд нас барсан)
- 1951 – Их Британийн ерөнхий сайд Гордон Браун
- 1960 – Экваторын Гвиней улсын Ерөнхий сайд Кандидо Муатетема Ривас (2014 онд нас барсан)
- 1963 – Америкийн домогт сагсанбөмбөгч Чарльз Баркли
- 1967 – Олимпын хүрэл, Дэлхийн мөнгө, хошой хүрэл медальт Швейцарийн уулийн цаначин Паул Аккола
- Алдарт “Нирвана” хамтлагийг үүсгэн байгуулагч Көрт Кобайн (1994 онд нас барсан)
- 1971 – Финландын домогт хөлбөмбөгч Йари Литтманен
- 1977 – Америкийн нэрт сагсанбөмбөгч Стефон Марбюри
- 1988 – Барбадосын нэрт дуучин Рианна
- 1990 – Италийн хөлбөмбөгч Чиро Иммобиль
- 1991 – Олимпын мөнгө, Дэлхийн хүрэл, Азийн аварга Филиппиний хүндийг өргөгч Хидилин Диаз
Эх сурвалж: WIKIPEDIA












































































