Григорийн тооллын жилийн 50 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 315 өдөр (өндөр жил бол 316 өдөр) үлдэж байна.
Онцлох үйл явдал
- 356 – Ромын Эзэнт гүрниы хаан II Константинус улс орон даяарх бүх паганизмын /байгаль шүтэх ёс/ сүмүүдийг татан буулгаж, хаав.
- 1594 – Польш-Литвын холбооны улын парламент хаан ширээнд III Сигисмундыг залах шийдвэр гаргажээ.
- 1649 – Гуарарапесийн хоёрдугаар тулаанд Бразилчууд ялалт байгуулснаар тус улс дахь Голландын ноёрхол эцэслэв.
- 1674 – Англи болон Нидерландын засгийн газар Уестминстерийн тунхагт гарын үсэг зурж, хоёр улсын хооронд үүссэн гуравдугаар дайн эцэслэжээ. Энэ гэрээний хүрээнд Америк дахь Нью Амстердам хот Нью-Йорк болж нэрээ сольсон байна.
- 1807 – АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Аарон Бөрр улсаасаа урвасан хэргээр баривчлагдав.
- 1819 – Британийн аялагч Уиллиам Смит Өмнөд Шетландын арлыг илрүүлж Английн хаан III Жоржийн нэрээр нэрлэжээ.
- 1846 – Өөрсдийгөө улс гэж зарласан Техасын бүгд найрамдах улс АНУ-д нэгдэж Техас муж улс болов.
- 1878 – Алдарт зохион бүтээгч Томас Эдисон дуу бичиж сонсох зориулалт бүхий фонограф төхөөрөмждөө патент авчээ.
- 1913 – Мексикийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Пепро Ласкурейн 45 минутын дараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв. Ингэснээр дэлхийн түүхэнд хамгийн богино хугацаанд төр барьсан ерөнхийлөгч болжээ.
- 1915 – Дэлхийн нэгдүгээр дайн: Дарданельс орчимд Англи-Францын хамтарсан усан цэргийн хүч Османы эзэнт гүрний талыг бөмбөгдөв. Ингэснээр дэлхийн I дайны анхны усан замын тулаан эхэлсэн түүхтэй.
- 1942 – Дэлхийн хоёрдугаар дайн: Японы армийн 250 онгоц Австралийн хойд хэсгийн Дарвин хотыг бөмбөгдөв. Дайралтын улмаас 243 хүн амиа алджээ.
- Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт захирамж гаргаж Япон гаралтай америк иргэдийг түр байрлах лагерьт байршуулах шийдвэр гаргав.
- 1945 – Дэлхийн хоёрдугаар дайн: Японы Иво Жима аралд АНУ-ын 30 мянган усан цэрэг газардав.
- 1949 – Боллингений холбооноос олгодог яруу найргийн дээд шагналыг Эзра Паунд анх удаагаа хүртжээ.
- 1953 – АНУ-ын Жиоржиа муж хэвлэлийг хянах зөвлөл байгуулах шийд гаргав.
- 1959 – Их Британичууд Киприйн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Үүнээс нэг жил зургаан сарын дараа Кипр улс бүрэн тусгаар тогтносон юм.
- 1960 – Хятад улс T-7 дуут пуужинг амжилттай туршив.
- 1976 – АНУ-ын Ерөнхийлөгч Жералд Форд япон гаралтай америк иргэдийг өөр газар түр байрлуулах шийд гаргажээ.
- 1985 – Дэлхийн түүхэнд зүрх шилжүүлэн суулгасан анхны хүн болох Уиллиам Ж.Шройдер эмнэлгээс гарав.
- 1986 – Шри Ланкын засгийн газрын шийдвэрээр тус нутгийн зүүн хэсэгт оршин суудаг Тамилийн 80 фермерийг устгав.
- 2002 – NASA буюу АНУ-ын Сансар судлалын агентлаг Ангараг гарагыг судлах Одиссей хөтөлбөрөө эхлүүлжээ.
- 2011 – Хятадын Тан улсын үеийн усан онгоцны үлдэгдэл, эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлсэн анхны үзэсгэлэн Сингапурт нээлтээ хийв.
Мэндэлсэн алдартнууд
- 1594 – Уэльсийн хунтайж Хенри Фредерик (1612 онд нас барсан)
- 1833 – Швейцарийн сэтгүүлч, Нобелийн Энхтайвны шагналт Элли Дюкоммун (1906 онд нас барсан)
- 1855 – Японы мэргэжлийн сүмо бөхийн 16 дахь их аварга I Кажиро Нишиноуми (1908 онд нас барсан)
- 1859 – Нобелийн шагналт Шведийн физикч Сванте Аррхениус (1927 онд нас барсан)
- 1880 – Мексикийн 39 дэх Ерөнхийлөгч Альваро Обрегон (1928 онд нас барсан)
- 1924 – “Оскар”-ын наадам, “БАФТА”, “Алтан бөмбөрцөг” наадмын шагналт нэрт жүжигчин Лий Марвин (1987 онд нас барсан)
- 1938 – 10-р Ванчин лам Чойжий Галсан (1989 онд нас барсан)
- 1940 – Туркменистаны анхны Ерөнхийлөгч Сапармурат Ниязов (2006 онд нас барсан)
- Америкийн алдарт дуучин Смоки Робинсон
- 1941 – Нобелийн шагналт Америкийн физикч Девид Гросс
- 1943 – Нобелийн шагналт Английн биохимич Тим Хант
- 1952 – Словенийн гурав дахь Ерөнхийлөгч Данило Тюрк
- 1953 – Аргентин улсын 52 дахь Ерөнхийлөгч Кристина Фернандез де Киршнер
- 1955 – “Тони”, “Эмми”, “Алтан бөмбөрцөг” наадмын шагналт жүжигчин Жефф Даниелс
- 1956 – Нобелийн шагналт Америкийн биологич Родерик МакКиннон
- 1960 – Йоркийн гүн, хунтайж Эндрью
- 1963 – Английн дуучин, ая зохиогч Сийл
- 1977 – Италийн хөлбөмбөгч Жианлука Замбротта
- 1980 – Олимпын гурав, Дэлхийн 9, Азийн дөрвөн удаагийн аварга Хятадын ширээний теннисч Ма Лин
- 1983 – Японы мэргэжлийн сүмо бөхийн озези, Болгарын сүмоч Котоошү Кацүнори
- 1986 – Дэлхийн таван удаагийн эмэгтэй шилдэг хөлбөмбөгч Марта
Эх сурвалж: WIKIPEDIA












































































