Григорийн тооллын жилийн 36 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 325 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 326 байна.
Онцлох үйл явдал
- 1621 – Кардиналын зөвлөлийн хурал нэр дэвшигчдыг хэлэлцэж сонгосон сүүлийн Ромын пап XV Григори ариун сэнтийдээ заларчээ.
- 1775 – Америкийн хувьсгал: Британийн парламент Массачусетсийг бослого дэгдээсэн гэж үзэн цэргийн хүч хэрэглэх шийд гаргав.
- 1788 – Хабсбургийн хаант улс Орос-Туркийн дайнд оролцох болжээ.
- 1825 – 1824 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгогчдын зөвлөлийн хурлаар санал тэнцсэн тул АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Жон Куинси Адамсыг ерөнхийлөгчийн суудалд сонгожээ.
- 1849 – Ромын Бүгд Найрамдах улс тусгаар тогтнолоо зарлав.
- 1870 – АНУ-ын Ерөнхийлөгч Улисс С.Грант АНУ-ын Цаг уурын хороог байгуулах шийдвэр гаргав.
- 1889 – АНУ-ын Ерөнхийлөгч Гровер Кливленд Хөдөө аж ахуйн яамыг байгуулав.
- 1895 – АНУ-ын багш Уиллиам Г.Морган воллейболоос санаа авсан Минтонетт тоглоомыг санаачлав.
- 1900 – Газрын теннисний шигшээ багуудын хамгийн том тэмцээн болох Дейвисийн цом анхлан зохион байгуулагджээ.
- 1912 – Богд хаант Монгол Улс улс нийслэлээ “Их Хүрээ” хэмээн зарлав.
- 1920 – Свалбардын тунхагийн дагуу Арктикийн орчим дахь Свалбард арал Норвегийн мэдэлд бүрэн шилжив.
- 1922 – Бразил улс зохиогчийн эрхийг хамгаалах Бернийн тунхагт нэгдэн оров.
- 1942 – Дэлхийн II дайн: АНУ-ын цэргийн томоохон удирдлагууд дайны стратегийн талаар зөвлөлдөв.
- 1943 – Дэлхийн II дайн: Холбооны арми Гуадалканалыг Японы имперлистуудаас хамгаалав.
- 1959 – ЗХУ дэлхийн хамгийн анхны тив алгасагч баллистик пуужин “Р-7 Семёрка”-г амжилттай туршжээ.
- 1964 – Алдарт “Битлз” хамтлаг Эд Салливаны шоунд оролцож, АНУ-д нэр алдарынхаа эхийг тавив.
- 1971 – Аполло сансрын хөтөлбөр: Аполло 14 хөтөлбөрийн багийнхан эх дэлхийдээ ирэв. АНУ саран дээр гурав дахь удаагаа хүнээ буулгасан билээ.
- 1975 – ЗХУ-ын “Союз 17” хөлгийн багийнхан эх дэлхийдээ эргэн ирэв.
- 1986 – Хейлигийн сүүлт од сүүлчийн удаагаа нарны аймгийн дотор нэвтэрчээ.
- 1991 – Литвын ард иргэд тусгаар тогтнолынхоо төлөө санал өгөв.
- 1996 – Лабораторийн төвшинд Коперникум бодисыг анх удаагаа илрүүлжээ.
- 2001 – Тайланыд Ерөнхий сайдаар Таксин Шиннавтра болов.
- 2016 – ХБНГУ-ын Бавари мужийн жижиг тосгонд зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж 12 хүн амиа алдан, 85 хүн бэртэж, гэмтэв.
- 2018 – Өвлийн олимп: Өмнөд Солонгосын Пёнчан хотод 23 дахь удаагийн Өвлийн олимп ёслол төгөлдөр нээлтээ хийв.
Мэндэлсэн алдартнууд
- 1060 – Ромын пап II Онориус (1130 онд нас барсан)
- 1737 – Английн нэрт философич Томас Пейн (1809 онд нас барсан)
- 1773 – АНУ-ын 9 дэх ерөнхийлөгч Уильям Хенри Харрисон (1841 онд нас барсан)
- 1783 – Оросын нэрт яруу найрагч, орчуулагч Василий Жуковский (1852 онд нас барсан)
- 1846 – Германы инженер, Мейбак компанийг үндэслэгч Вилгельм Мейбак (1929 онд нас барсан)
- 1856 – Японы 10 дахь ерөнхий сайд Такаши Хара (1921 онд нас барсан)
- 1874 – Всеволод Мейерхольд (1940 онд нас барсан) оросын болон зөвлөлтийн театрын найруулагч, жүжигчин.
- 1893 – Грекийн ерөнхий сайд Гиоргиос Атанасиадис-Новас (1987 онд нас барсан)
- 1907 – Вьетнамын дөрөв дэх ерөнхийлөгч Трүонг Чин (1988 онд нас барсан)
- 1910 – Нобелийн шагналт Францын биохимич Жак Моно (1976 онд нас барсан)
- 1912 – Японы мэргэжлийн сүмо бөхийн 35 дахь их аварга Садажи Фүтабаяма (1968 онд нас барсан)
- 1939 – Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Төрийн шагналт, доктор, Улсын Багшийн Их Сургуулийн хүндэт профессор, XX зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэв мэндэлжээ.
- 1940 – Нобелийн шагналт Австралийн зохиолч Ж.М.Коетци
- 1943 – “Америкт нэг удаа”, “Гэртээ ганцаараа” киноны од Жое Пески
- Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Жозеф Стиглиц
- 1945 – Нобелийн шагналт Японы биологич Ёшинори Осүми
- 1965 – Олимпын алт, мөнгө, Европын алт, мөнгөн медальт Германы гүйгч Диетер Бауманн
- 1973 – Олимпын гурав, Дэлхийн тав, Европын 9 удаагийн аварга Беларусийн гимнастикч Светлана Богынская
- 1979 – Олимпын мөнгө, хүрэл медальт, Дэлхийн хошой, Европын долоон удаагийн аварга Оросын уран гулгагч Ирина Слуцкая
- 1981 – “Авенжер”, “Тор” киноны од Английн жүжигчин Том Хиддлестон
- 1982 – Америкийн сагсанбөмбөгч Жамийр Нельсон
- 1987 – Олимпын хошой, Дэлхийн 12 удаагийн аварга Германы биатлонч Магдалена Нойнер
- 1988 – Олимпын хүрэл, Дэлхийн хошой аварга Данийн усанд сэлэгч Лотте Фрийс
Эх сурвалж: WIKIPEDIA












































































