Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2026 оны хоёрдугаар сарын 7-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн баруун болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндийгөөр -20…-25 градус.
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -13…-18 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэлээр -2…+3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өчигдөр өдрөөс 5 градусаар хүйтний эрч суларч -10…-12 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өчигдөр өдрөөс 4 градусаар хүйтний эрч суларч -13…-15 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өчигдөр өдрөөс 6 градусаар хүйтний эрч суларч -13…-15 градус хүйтэн байна.
05.00 цагт Улаанбаатарт: -23 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР











































































