Иргэд нийтийн тээврээр зорчихдоо зөвхөн “Улаанбаатар смарт карт”-аар зорчих боломжтой байсан бол өнгөрөгч оноос эхлэн банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг олон аргаар төлбөр төлж үйлчлүүлэх нөхцөл бүрдсэн.
Мөн “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг нийслэл эзэмшдэг байсан бол 79 хувийн хувьцаа эзэмшдэг болсноор нийтийн тээврийн орлогыг бүрэн хянах боломжтой болсон. Үүний үр дүнд нийтийн тээврийн орлого 2025 оны жилийн эцсийн байдлаар 69.3 хувиар буюу 23.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Түүнчлэн нийтийн тээврийн төлбөрийн менежментийн системийг 2024–2026 оны хооронд шинэчлэхээр төлөвлөж, уг ажилд 865 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс зарцуулахаар баталжээ.












































































