Монголчуудын өнө эртний түүхтэй уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилго агуулсан үндэсний өвлийн спортын наадмын нээлтийн ёслол Хандгайт дахь мөсөн гулгуурын талбайд өнөөдөр (2026.01.22) болов.
Тус наадамд мөсөн шагайн төрөлд Сүхбаатар дүүргээс хамгийн ахмад буюу 74 настай Д.Батдэлгэр оролцож буй хамгийн залуу нь Баянзүрх дүүргийн 17 настай Б.Пүрэвдорж юм.
Монголын үндэсний спортын наадмын мөсөн шагайн тэмцээн Хандгайтад, сурын төрөл Цонжинболдогт гурав хоног үргэлжлэх юм.
Энэ жилийн наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн мөсөн шагай, мөсөн сурын спортын таван төрөлд 600 тамирчин оролцож байна.
Үндэсний спортын дэг ёс, заншлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх цогц арга хэмжээ энэ бөгөөд үндэсний спортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, бодлого боловсруулах нэн чухал ач холбогдолтой наадам юм.












































































