Мэргэжлийн сүмогийн 2026 оны Хацү башёгийн 11 дэх өдрийн барилдаан өчигдөр болов. Монгол бөхчүүдээс макүүчи зиндаанд 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн давснаар качикоши хийсэн бол сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн өвдөг шорооджээ.
Барилдааны 11 өдрийн дараах байдлаар шинэ озэки Аонишики, маэгашира Атамифүжи, Аби гэсэн 3 бөх есөн даваатай башёг тэргүүлж, араас нь найман даваатай таван бөх нэхэж байгаа аж.
Санданмэ зиндаад Тацүбаяма М.Буянтогтох, Жонокүчид Асахафүжи Б.Очирсайхан тус бүр зургаан даваатай түрүү булаалдах нь. Монгол бөхчүүдийнхээ барилдааны явцын мэдээллийг сонирхуулъя.
Макүүчи
Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн 8-3
Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 8-3
З-5 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-7
Б-5 Онокацү Б.Чойжилсүрэн 5-6
З-7 Оошоүма П.Дэлгэрбаяр 6-5
Б-9 Рога А.Амарсанаа 4-7
З-11 Чиёошома Г.Мөнхсайхан 4-7
З-17 Асахакүрюү Р.Жамъянтогтох 5-6
Жюүрёо
З-5 Тамашохо Э.Энхманлай 4-7
Б-12 Кёкүкайюү Ш.Далайбаатар 6-5
Б-13 Дэванорюү Т.Тэмүүлэн 7-4
Макүшита
Б-2 Тошинофүжи Ө.Дэмиджамц 4-2
З-6 Котокэнрюү Г.Билгүүн өнжсөн
Б-16 Казэноүми Ц.Билгүүн 5-1
З-17 Хокүтэнкай Г.Сүхбат 3-2
З-43 Госэйзан Б.Мөнх-Од 1-5
Б-49 Саданохикари Д.Наранцогт 3-2
М60 Ваканофүжи Т.Бөхчулуун 4-1
Санданмэ
Б-5 Дайшохо Ч.Шижирбаяр 3-3
Б-17 Тэнросэй С.Лувсангомбо 3-2
Б-72 Тацүбаяма М.Буянтогтох 6-0
Жонидан
З-6 Сачинофүжи Г.Оргил 3-2
Жонокүчи
З-19 Асахифүжи Б.Очирсайхан 6-0
Б-19 Тэншёояма Г.Отгонбат 4-1












































































